Япон Монгол зар мэдээний нэгдсэн сайт▶▶▶︎

  • 会員登録
  • ログイン

Япон дахь хамгийн хямд хүнсний дэлгүүрийн жагсаалт

Япон дахь хамгийн хямд хүнсний дэлгүүрийн жагсаалтаас танилцуулж байна. Та бүхэн өөрсдийн амьдарч оршин суугаа газартаа байгаа бөөний хямдралтай хүнсний дэлгүүрийг судлан худалдан авалт хийх газраа сонгоход хэрэгтэй мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна. Эндээс холбогдон санал хүсэлтээ илгээгээрэй.
OK 高品質・Everyday Low Price

Дэлгүүрийн ихэнх бараа нь 2~3% хөнгөлөлттэй. Ялангуяа өдөр тутмын хүнсний хэрэглээ болох талх, пицца зэргийг дотроо хийдэг учраас илүү хямд төсөр өртөгтэй гардгаараа худалдан авагчдын сэтгэл ханамж өндөртэй дэлгүүрт тооцогддог. Хэрэглэгчийн хөнгөлөлтийн карттай бөгөөд энэ нь 200円 төлбөртэй (2018 оноор) бөгөөд бүтэн 1 жил хөнгөлөлттэй үйлчлүүлэх карт. Картын хөнгөлөлт дээрээс нь барааны хямдрал зэргийг тооцвол хамгийн хямд хүнсний дэлгүүрт тооцогддог.
スーパー玉出

Япон дотроо хамгийн хямдаар тооцогдох энэхүү дэлгүүр нь Кансэй бүсээр элбэг байдаг.1円-ны бараа байдаг гэвэл итгэхүү? Тэр чигээрээ алдагдал биш гэжүү гэж бодогдох байх. 1000円 дээш худалдан авалт хийх гарын авлага тараагддаг. Шөнийн 00 цаг өнгөрөхөд тал үнээр, тодорхой хэмжээний хямдрал зарлагддаг. Хамгийн хямд олны анхааралд байдаг худалдан авалт бол 198円 обэнто гэгддэг байна.
ロピア

(Yokohama 横浜・Kawasaki川崎)зэрэг газруудаар төвлөрсөн махны төрөлжсөн бөөний дэлгүүр. Токио, Сайтама, Чибад 40 гаран салбар дэлгүүртэй. Хямд бөгөөд амттай махтай гэдгээрээ алдартай хүнсний дэлгүүрийн тоонд зүй ёсоор багтдаг. Махнаас гадна обэнто, хүнсний ногоо гэх мэт өдөр тутмын хоол хүнсний өргөн бүтээгдэхүүн худалдаалдаг. Зөвхөн бэлэн мөнгөөр үйлчилдэг байсан ч саяханаас Paypay тооцоо хийгддэг болсоноор олны анхаарлыг татах болжээ.
業務スーパー

Яг л нэрнийхээ дагуу хүнсний бөөний үнийн дэлгүүр. Нэрийн барааг их хэмжээгээр нэг доороос авахад тохиромжтой. Үйлдвэрээс шууд худалдан авагчдын гар дээр очдог учраас их хэмжээгээр нэг дор аван сайн хадгалж хэрэглэвэл хоол хүнсний өртөгөө хэмнэх боломжтой. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр хэмнэлттэй хэрэглээний тухай 業務スーパー нилээд сурталчлагдах болсон учраас олны анхаарлыг татаж эхэлсэн.
さんよう

Хүнсний ногооны төрөлжсөн дэлгүүр. Ногоон талбайгаас шууд худалдан авагчдад очдогоороо давуу талтай учраас ердийн хүнсний дэлгүүр хоршооноос хамаагүй хямд өртөгтэй байдаг. 「77円」「88円」「99円」гэх мэт үнэтэй хүнсний ногоонууд өрөөстэй байдаг газар. Сар бүрийн 2 дахь 4 дэхь долоо хоногийн Даваа гаригын өглөө онцгой хямрдрал зарлан 10円 ногоо зарагдах тохиолдол ч байдаг байна.
NEWS 新着情報
2020/10/08
Япон дахь хамгийн хямд хүнсний дэлгүүрийн жагсаалт
Та бүхэн өөрсдийн амьдарч оршин суугаа газартаа байгаа бөөний хямдралтай хүнсний дэлгүүрийг судлан худалдан авалт хийх газраа сонгоход хэрэгтэй мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Мах нь хаанаа хямд, ногоо нь хаанаа хямд, талх тариа нь хаанаа хямд гээд цагаа тулахаар заагаад өгдөг хүн байхгүй. Ялангуяа дөнгөж Японд ирж байгаа Монголчуудад маань хэрэгтэй шүү.
詳しくはこちら
2020/09/09
Дэлгэр Наран Өргөө сонин
Япон дахь Монголчуудаас санаачлан эхлэсэн Дэлгэр Наран Өргөө сонины анхны дугаар удахгүй 2020 оны 9 сарын сүүлээр олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Энэхүү сонин нь Япон дахь Монголчуудад зориулсан тал бүрийн сонирхолтой мэдээ, материалаар бүрдсэн бөгөөд сар бүрийн сүүлийн долоо хоногт нийтлэгдэхээр төлөвлөж байна.
nowbest.info вэб хуудсаар ч гэсэн тавигдах учраас дэлхийн хаанаас ч энэхүү сонинг үзэж сонирхох боломжтойг та бүхэнд дуулгахад таатай байна.
ページトップへ