өөртөө итгэлтэй япон хэл

Өнгөрсөн 4 жилийн турш YouTube сувгаар нэгдэн Япон хэл сонирхон суралцаж байгаа хүмүүст зориулан үнэ төлбөргүй Япон хэлний сургалт материалуудыг явуулсаар байна. Цаашид ч явуулсаар байх болно.

Маш олон хүмүүсээс хувьчилж япон хэл заалгах, цагын хичээл авах хүсэлтүүд ирсээр байсан ч түүнд хариу барилгүй явсаар аль хэдий нь 4 жил өнгөрчээ.

өөртөө итгэлтэй япон хэл

Ингээд энэ удаа дорвитой арга хэмжээ авч олон хүнд хүртээлтэй, үр өгөөжтэй, аж амьдралд хүндрэлгүй боломжын байх талаас нь бодолцон Япон хэл бие дааж онлайн салон хөтөлбөрийг эхлүүлэхээр шийдээд та бүхний сонорт хүргэх болсондоо баяртай байна. Япон хэл онлайн салоны талаар дараах агуулгыг анхааралтай сайн уншиж танилцана уу.

Юуны түрүүнд дараах асуудалтай тулгарч байгаа хүмүүс энэхүү салонд оролцохыг санал болгож байна.

Япон хэлний сургалт
  • Японд гэрээт ажлаар ирэн ажиллаж байгаа ч Япон хэл сурах арга барилаа мэдэхгүй байна.
  • Япон хэлний сургуульд явдаггүй ч хэлний чадвараа дээшлүүлж ажил хиймээр байна.
  • Япон найзтай болсон юм гэтэл хангалттай японоор ярьж харилцаж чадахгүй юм.
  • Гэр бүлийн хүнийхээ урилгаар Японд ирсэн. Цаашид эндээ ажиллаж амьдрах хүсэлтэй. Уншиж ярьдаг болмоор байна.
  • Бие дааж үсгээ нүдлээд ойр зуурын зөв буруу ярьдаг болсон ч дараагийн түвшинд ахихын тулд зааж чиглүүлэх хүнгүй яахаа сайн мэдэхгүй байна.
  • Японд хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн захиа мэдээнүүдийг ойлгохгүй юм жаахан уншдаг ярьдаг болмоор байна.
  • Японд цагийн ажил хийдэг. Дарга хариуцсан хүндээ өөрийгөө илүү сайн ойлгуулж ярьдаг болмоор байна.
  • Уг нь уншиж бичихдээ сайн ч яг амьдрал дээр ярьж хэрэглэх болохоор чадахгүй юм.

Хэлний ямар түвшинтэй хүмүүс үйлчлүүлэх вэ?

Япон хэл сонирхон суралцаж байгаа бүх хүмүүст нээлттэй салон боловч JLPT N3 түвшинтэй хүмүүс оролцвол илүү үр дүнтэй хүртээлтэй агуулга, материалыг дамжуулна.

Анхааруулга: JLPT N2, N1 түвшинтэй бол онлайн салон сонирхолгүй байхаас гадна хайран цаг, төлбөр болох болов уу? Мөн эсрэгээрээ япон хэлний анхан шатны мэдлэггүй орвол онлайн салон дахь агуулга материалаа гүйцэхгүй хэл сурах хүсэл эрмэлзэл нь мохох вий гэж санаа зовж байна.

Идэвхитэй оролцогч, санаачлагатай хүмүүсийг стаффаар хөгжүүлэн дэмжинэ.

өөртөө итгэлтэй япон хэл

Япон хэлний онлайн салоны төлбөр

PayPal төлбөр тооцооны систем нь сар бүр ¥2000

◉ Хэрвээ та япон хэлний сургалт судалсан бол JLPT N3 түвшиний япон хэлний сургалт Японд нэг цагийн ¥1500 ~ ¥3000 байгаа.

◉ Японд насанд хүрсэн нэг хүний 3 удаагийн өдрийн хоолны зардал дунджаар ¥2000 орчим гээд бодвол бие даалт сайтай, оролдлогтой, тууштай хүнд дуртайяа оролцох боломжын санал байх болов уу.

price

STEPЯпон хэлний онлайн салонд орох дэс дараалал

  • 1

    Facebook account ашиглана. Уг онлайн салон групп нь зөвшөөрсөн хүмүүст л нээгдэх групп учир өөрийн жинхэнэ нэрээр фэйсбүүк бүртгэлтэй байхыг хүсье.

  • 2

    Join товчыг дарж PayPal пэйжээр тооцоо хийнэ үү !

  • 3

    Тооцоо хийсний дараа мэйл форм хэсгийн 3 хариултыг бичиж бөглөөрэй.

  • 4

    Мэйл форм амжилттай гүйцэтгэсний дараа бидний онлайн салонд дараах хаягаар тавтай морилно уу?

  • 5

    Тооцоо бүртгэл 40 цагийн дотор шалгагдан Япон хэлний онлайн салон групп нээгдэх болно.

Япон хэлний онлайн салонд нэгдэхээсээ өмнө уншиж танилцах зүйл

  1. Салон доторх мэдээллийг гадагш нь дур мэдэн шэйрлэхгүй байхыг урьдчилан сануулья.
  2. Лайвын үеэр олны анхаарлыг татсан хэт задгай хувцас, соёлгүй харилцаа зэргийг хатуу санаж зөв боловсон ухамсартай хандацгаая.
  3. Япон хэлний онлайн салонд зорилгоос гадуур бизнес хувийн харилцаа тогтоон ямар нэг асуудал гарсан тохиолдолд Япон хэл бие дааж онлайн салон хариуцлага хүлээхгүй болно.
  4. Япон хэл бие дааж онлайн салоноор явагдаж байгаа агуулга контентийг ашиглан бизнес хийхийг хориглоно.
  5. Олон нийтийн үнэт цаг, орон зайнд зүй бус үг, үйлдэл, хандлага гаргавал группээс шууд гаргахыг анхааруулья.

Япон хэл бие дааж онлайн салоноос гарах тохиолдолд

Салоноос гарахыг хүсвэл энд гэсэн товчоор холбоо барина уу!

40 цагийн дотор группээс гарах тохиргоог хийж шийднэ.

ページトップへ